Хөвсгөл аймагт отор хүлээн авахгүй, малчдаа бусад аймагт оторлуулахгүй
2021-09-14 14:31:57, 1016

  Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар мал амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн дамжин тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор  тус аймгийн нутаг дэвсгэрт энэ  жил хөрш зэргэлдээ аймгуудаас отор хүлээн авахгүй, малчдаа бусад аймагт оторлуулахгүй байх шийдвэр гаргажээ. Тус аймаг хамгийн олон мал сүрэгтэй, малын гоц халдвар өвчингүй тайван бүс нутаг юм. Иймээс эрүүл тайван бүс нутгийн статусаа бататгах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.  Хөвсгөл аймаг 2021 оны эхэнд 18112 малчин өрх, 2339 мал бүхий өрхөд нийт 5.500.553 мал тоолуулсан. Энэ онд 2.5 сая хээлтэгч тоологдсоноос 1.8 сая төл мал  бойжуулж, нийт 26658 толгой мал зүй бусаар хорогдсон байна. Өнөөдрийн байдлаар  8 сумын  121 малчин өрхийн 55256 толгой  мал аймаг дотроо отроор өвөлжих саналаа Хүнс хөдөө аж ахуйн газарт ирүүлээд байгаа ажээ. 

Б.Туяа 



Хөвсгөл аймагт отор хүлээн авахгүй, малчдаа бусад аймагт оторлуулахгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-15 16:04:16
    Зочин: Сайн байна. Зөв шийдвэр