Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Цэцэрлэг сумдын нутагт цас их орж, зарим суманд мал 100 хувь тэжээлд орсон цагаан зудтай байгаа билээ.
Энэ хүнд үед малчдадаа дэм тус болж эрсдэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хамт олон нэг өдрийн цалингаа хандивлаж аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболдод гардуулан өглөө.
Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга “Энэхүү сайн дурын хандив, тусламжийн арга хэмжээ нь төрийн албан хаагчдын малчин иргэнээ дээдэлж ядарсан үед нь тусалж байгаа чин сэтгэлийн тусламж юм.
Цаашид олон иргэд байгууллагыг хандивын аянд нэгдэх”-ийг уриалж байлаа. Мөн малын хамгийн их хорогдолтой байгаа Жаргалант сумаас өрнүүлж буй хандивын аянд тус байгууллагын албан хаагчид сайн дураараа нэгдэн 200000 төгрөгийн хандив өгсөн ажээ.
Б.Туяа
Хүнс хөдөө аж ахуйн газрын хамт олон малчдадаа нэг өдрийн цалингаа хандивлав |
Сэтгэгдэл бичих