ТОСОНЦЭНГЭЛ СУМААС 28 ЖИЛИЙН ДАРАА “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” ТОДОРЛОО
2018-05-28 15:37:33, 676

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас 28 жилийн дараа Улсын аварга малчнаар гуравдугаар багийн М.Баатардаваа тодорч шагналыг нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нар гардуулан өглөө.
М.Баатардаваа 1990 онд илгээлтийн эзэн болж мал дагаж эхэлсэн бөгөөд 1997 онд хань С.Түвшинжаргалтайгаа 100 гаруй малтай өрх тусгаарласнаас хойш 10 жилийн дараа буюу 2007 онд мал сүргээ өсгөн үржүүлж 1039 толгойд хүргэн өсгөж Мянгат малчин болж байжээ.
М.Баатардаваа  мал сүргээ өсгөн үржүүлэхдээ тоонд бус чанарт илүү анхаардаг гэдгийг хэлж байв. Мөн 2011 онд Тээл багийнхаа 19 малчин өрхтэй хамтран байгаль дэлхий нутаг усаа хайрлан хамгаалах “Ходоод хайрхан” хоршоог үүсгэн байгуулсан нь өргөжин тэлсээр өнөөдөр нийт багийнхаа 128 гишүүнийг нэгтгэж чаджээ. Мөн мал маллаад зогсохгүй малгүй өрхийг малжуулах, багийнхаа ахмадуудыг баярлуулах, багийнхаа залуусын шинэ жилийн арга хэмжээ зэргийг тогтмол ивээн тэтгэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан биелүүлж яваа хөдөлмөрч залуус сар шинийн босгон дээр “Улсын аварга малчин” хэмээх эрхэм шагналыг хүртлээ.



ТОСОНЦЭНГЭЛ СУМААС 28 ЖИЛИЙН ДАРАА “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” ТОДОРЛОО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0