Галт суманд "Төгсөгчдийн төгөл" байгуулжээ
2022-10-12 17:55:58, 1535

Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургуулийг 1972-1982 онд төгссөн төгсөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Төгсөгчдийн төгөл” байгуулсан байна.

Төгсөгчид 50 жилийн ойгоо тохиолдуулан  Галт сумын хөрсөнд ургах боломжтой хайлаас, улиас, монос гэсэн 3 төрлийн нийт  550 мод бут тарьжээ.Сумын Засаг дарга Д.Эрдэнэхуяг төгсөгчдийн тарьсан төгөлд нэг хүнийг цалинжуулан арчлан хамгаалуулна .Ирэх хавраас өргөжүүлэн гэрэлтүүлэг тохижилт хийж, сумынхаа хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг цэцэрлэгт хүрээлэн болгоно гэдгийг хэлж байлаа.

Б.Ганаа


Галт суманд "Төгсөгчдийн төгөл" байгуулжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0