Рэнчинлхүмбэ сумын нутагт гарсан түймрийг цурамд орууллаа
2022-09-12 10:17:05, 794

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн  Чулуут-Уул  гэдэг газар  аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс хойд зүгт 70 км, Цагааннуур сумаас хойд зүгт 40 км-т ойн түймэр гарсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, Аврах 69 дүгээр анги, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн анги, Цагааннуур сумын мэргэжлийн ангийн алба хаагчид 2 бүлэгт хуваагдан ажиллаж өчигдөр 17 цагт  цурамд оруулсан байна.

Сүүлийн үед аймгийн хэмжээнд хуурайшилт эрс нэмэгдэж 20 сум түймрийн эрсдэл их буюу аюултай 3-р түвшинд хүрсэн байна. Иймээс иргэдийг ойн дагалт баялаг түүх, аялал зугаалгаар явах үедээ галын аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас малчид, тариаланчид, иргэдэд анхааруулж байна.

Б.Ганаа



Рэнчинлхүмбэ сумын нутагт гарсан түймрийг цурамд орууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0