Ханх суманд өнөөдөр 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2022-06-07 13:01:14, 458

Хөвсгөл аймагт он гарсаар 3,5 магнитудаас дээш 9 удаагийн газарт хөдлөлт бүртгэгдсэн байна.  Хамгийн сүүлд өнөөдөр  Ханх сумаас баруун урд зүгт 42 километрийн зайд 10 цаг 17 минутад 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Дээрх бүртгэгдсэн газар хөдлөлтүүдээс хамгийн хүчтэй буюу 4,2 магнитудын газар хөдлөлт 5 сарын 6-нд  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас баруун хойд зүгт 15 километрийн зайд болсон гэдгийг гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбараас  мэдээллээ. Тус аймагт өнгөрсөн оны 1 дүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш нийт 94500 гаруй  газар хөдлөлт бүртгэгдсэний дотор 3,5 магнитудаас дээш 240 гаруй  газар хөдлөлт бүртгэгдээд байгаа ажээ.

Б.Гантуяа 


Ханх суманд өнөөдөр 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0