Хөвсгөл нуурын их цэвэрлэгээ эхэллээ
2026-06-22 15:26:56, 240

Хөвсгөл нуурын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн орчны бохирдлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах зорилгоор Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын их цэвэрлэгээг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ.

Цэвэрлэгээнд Хөвсгөл аймгийн 7 сумын иргэд,  аж, ахуйн нэгжүүдийн төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцож, 800 гаруй км талбайг цэвэрлэнэ.

Тодруулбал Хөвсгөл нуурын хамгаалалтын бүсийн 414 км, арлуудын 131 км, Эгийн голын 303.1 км, Эрхэл нуурын 18.6 км буюу нийт 866.7 км урт усны сан бүхий онцгой хамгаалалтын бүсийн 5765.1 га талбайг хамруулж гурван үе шаттайгаар зохион байгуулна.

Тус ажлын нээлтэд  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга З.Батбаяр, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо.

Б.Тамираа 

 



Хөвсгөл нуурын их цэвэрлэгээ эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0