Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 339 км-т, сумын төвөөс урд зүгт 33 км-т энэ сарын 22-ны өдрийн 14 цаг 08 минутад 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.
Тус аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш нийт 58100 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 194 удаагийн хөдлөлт болсон байна.
Б.Ганаа
Хөвсгөлд 4 магнитудын хүчтэй газар хөдлөв |