Хөвсгөл аймагт шөнийн 00 цагаас хойш буюу энэ сарын 13-нд шилжсэнээс хойш 7 удаагийн газар хөдлөл бүртгэгдсэнээс Ханх сумын иргэдэд 3 нь мэдрэгдсэн байна. Тухайлбал өглөөний 7 цаг 47 минут, 10 цаг 33 минутад тус бүр 4,3 магнитудын хөдлөл иргэдэд илүү мэдрэгджээ. Өчигдрөөс хойш 3,5 магнитудаас дээш 50 хөдлөл, 4 магнитуудаас дээш 30 хөдлөл бүртгэгдсэн байна.
Чичирхийлэл бол маш удаан үргэлжилж байгаа гэнэ. Өчигдөр өглөөний 8 цаг 36 минутад 5,1 магнитуд хөдөлснөөс хойш хөдлөлийн балл буурч байна гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.
Хөвсгөлд 13-нд шилжсэнээс 7 удаагийн газар хөдлөл бүртгэгджээ |