Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш зүгт 26 километрийн зайд Хөвсгөл нуурт өглөөний 05 цаг 32 минут 55 секундэд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт ихэнх сумдад хүчтэй мэдрэгдсэн бөгөөд Ханх сум, Хатгал тосгонд илүү мэдрэгдсэн байна.
Одоогоор Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ямар нэгэн хохирол бүртгэгдээгүй бөгөөд иргэд ихэвчлэн дахин хөдлөх эсэх талаар тодруулж мэдээлэл зөвлөгөө авсан байна. Энэ удаагийн газар хөдлөлт тус аймгийн хувьд хамгийн хүчтэй хөдлөлт боллоо гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.
Тус аймагт 1992 оны 12 сард Улаан-Уул сумын Бүсийн гол гэдэг газар буюу Оросын холбооны улсын хилийн заагт 6,2 магнитудын газар хөдөлж байжээ. Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд 3 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Б.Гантуяа
Хөвсгөлд 6,5 магнитудын газар хөдөллөө |