Идэш тэжээлийн хомстолд орсон үхэр оготны бүлд туршилтаар өвс тавьж өгчээ
2021-01-07 16:55:32, 1304
Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа 1.6 сая гаруй га газрыг хамран хамгаалалт, хяналт шалгалт, судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын асуудлыг хариуцан ажиллаж байна.
 
Энэ өвөл цас бага байгаа тул зэрлэг амьтдын өвөлжилт хэвийн байна. Дархадын хотгорын тал нутагт үхэр оготно \Хүжгэнэ\ нэлээд тархсан байдаг бөгөөд идэш тэжээл хомстолд орсон байдалтай цасан дээр жим татуулан олон мөр үлдээжээ. Тус хамт олон үхэр оготнын 20 бүлд туршилтаар ногоон өвс тавьж өгсөн байна.  Хэд хоногоос дахин очиж үзнэ гэдгийг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх хэлж байв.
Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газарт 60 гаруй зүйлийн хөхтөн амьтан түүн дотор нэн ховор, ховордсон аргаль, янгир, хандгай, хүдэр, чацуулан зэрэг 20 гаруй  төрлийн амьтан байдаг ажээ.
 
Б.Ганаа


Идэш тэжээлийн хомстолд орсон үхэр оготны бүлд туршилтаар өвс тавьж өгчээ