Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн нутагт зээрийн сүрэг өнгөрсөн оны 12 сарын 19-нд ирсэн байна. Өнөөдрийн байдлаар зээрийн сүрэгт 70 гаруй зээр өвөлжиж байгаа бөгөөд тухайн газраа тогтсон байгаа гэнэ.
Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас өвөлжилтийн хүндрэл, бэлчээр, идэш тэжээлийн хомстлоос шалтгаалж нүүж, шилжиж байгаа зээрийн сүргийн нүүдлийн зам, шилжилт хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг анхааруулж байлаа. Тус аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Төмөрбулаг, Арбулаг, Жаргалант, Галт, Шинэ-Идэр зэрэг суманд цагаан зээр элбэг байсан боловч 1948 оноос хойш устаж, дүрвэж үгүй болсон байна. Харин 70 жилийн дараа буюу 2018 онд Хөвсгөлд зээрийн сүрэг 5 сар болоод нутаг буцсан бол 3 жилийн дараа дахин ирж өвөлжиж байна.
Б.Ганаа
Рашаант суманд зээрийн сүрэг өвөлжиж байна |