Хөвсгөлчүүд Дулаанхан уул, Цагаанчулуутын овоон дээрээс шинэ оны нарыг угтлаа
2021-01-01 18:22:22, 821

 Хөвсгөлчүүд шинэ оны анхны нарыг ойролцоох өндөр уулан дээр эртлэн гарч хардаг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд  Мөрөн сумын хойно оршин Дулаанхан уул,  Арбулаг сумын нутагт байдаг Цагаанчулуутын овоон дээрээс шинэ оны анхны нарыг харж хурайлан угтлаа.   

Дулаанхан уул нь Мөрөн сумын хойморт оршдог учраас Хөвсгөлчүүд тахин шүтэж ирсэн бөгөөд сүүлийн үед сар шинийн өглөөний нарыг олон иргэн Дулаанханы орой дээрээс хардаг болжээ. 2018 онд Сүүн тахилт төрийн бус байгууллагаас Дулаанхан уулын энгэрт зорин очиж буй иргэдэд зориулан сүүний тогоог байрлуулсан байна. Энэ нь иргэд уул хангайдаа очихдоо цайлган цагаан сэтгэлийг билэгдэн сүү авч очиж өргөн залбирч байхыг уриалсан хэрэг ажээ.

Б.Ганаа


Хөвсгөлчүүд Дулаанхан уул, Цагаанчулуутын овоон дээрээс шинэ оны нарыг угтлаа