Хөвсгөлийн Цагааннуурт -47 градус хүйтэн хонолоо
2020-12-30 20:45:09, 631

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд өнгөрсөн шөнө -47,3 градус хүйтэн хоножээ. Дархадын хотгор, Арбулаг орчим, Тэс, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндийгөөр 36-47 градус бусад нутгаар 29-35 градус хүйтэн хоносон байна.

Тус аймагт 1980-аад оны үед Рэнчинлхүмбэ суманд хамгийн хүйтэн -51 градус хүрч байжээ. Харин өнгөрсөн өвөл  Дархадын хотгорт -44 градус хүрсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга Г.Адьяасүрэн мэдээллээ.

Нэг сарын 1-нд зарим газраар ялимгүй цас орж хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа ажээ.  

Б.Ганаа



Хөвсгөлийн Цагааннуурт -47 градус хүйтэн хонолоо