Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан Мөрөн хотын Засаг дарга Ц.Гансүхийн санаачилгаар "Ногоон Мөрөн" аяныг өрнүүлж байна.
Аяны хүрээнд айл өрх бүр гишүүдийнхээ тоогоор мод тарьж арчилж ургуулах юм. “Мөрөн сум нь 40 гаруй мянган хүн амтай учраас өрх бүрийн гишүүн мод таривал ногоон байгууламж 40 мянгаар нэмэгдэх юм. Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг болсон Хөвсгөл нуурыг үзэхээр ирж буй гадаад, дотоодын жуулчид Мөрөн хотыг дайран өнгөрдөг. Иймээс Мөрөн хотын иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, орчны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа. Хамгийн гол нь мод тариад орхих бус арчилж тордон ургуулах нь чухал байна” гэдийг Мөрөн хотын Засаг дарга Ц.Гансүх хэлж байлаа.
Гэр бүлийн гишүүн бүр мод тарихыг уриалав |
Сэтгэгдэл бичих