Он гарсаар 11 удаа ой хээрийн түймэр гарчээ
2020-05-01 13:50:01, 688

Хөвсгөл аймагт он гарсаар Жаргалант Тариалан, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Цагааннуур, Бүрэнтогтох зэрэг суманд ой хээрийн түймэр 11 удаа гарч түймэрт 65 га ой, 72 га хээр шатжээ.

Түймрийн голомтод Онцгой байдлын газрын 65 албан хаагч 8 техниктэй, сум орон нутгаас 223 иргэн 31 техник хэрэгсэлтэй ажилласан байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд асаж байгаа түймэр байхгүй байна. Харин Завхан аймгийн Их-Уул, Хөвсгөл аймгийн  Жаргалант сумын нутгийн  зааг дээр гарсан түймэрт  Онцгой байдлын газрын 12 албан хаагч ажиллаж байна.

Уг түймэр Жаргалант сумын нутагт орж ирж болзошгүй байсан бөгөөд алба хаагчид шуурхай ажиллан цурманд оруулсан бөгөөд одоогоор бүрэн унтраахаар ажиллаж байгаа гэнэ. Хөвсгөл аймгийн нийт нутгаар хуурайшилт их, түймрийн эрсдэл өндөр байгаа учраас болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байлаа.

Б.Ганаа



Он гарсаар 11 удаа ой хээрийн түймэр гарчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0