2018 оны 05 дугаар сарын 30-ны 20 цагаас 05 дугаар сарын 31-ний
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд шөнөдөө 3-8 метр, өдөртөө 6-11 метр, зарим нутгаар үе үе 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
Мөрөн хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас шөнөдөө секундэд 3-8 метр, өдөртөө 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
2018 оны 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хөвсгөл аймгийн нутгаар: 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 1-нд баруунаас 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд их төлөв баруунаас секундэд 4-9 метр. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 1-нд нийт нутгаар эрс сэрүүснэ.
Мэдээ зохиосон синоптик инженер: Х. Аюурзана
Сэтгэгдэл бичих