Нарлаг цэцэрлэг нэрлэсэн жилийн хүрээнд өрх, гэр бүлд 300 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийнэ
2019-03-14 22:04:45, 1336
Хөвсгөл аймгийн шилдэг цэцэрлэг болох уриатай “Нарлаг” цэцэрлэгийн хамт олон  Хүүхэд хамгаалал, өрхийн хөгжлийг дэмжих нэрлэсэн жилийн  хүрээнд өрх, гэр бүлд 300 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийнэ. Тус цэцэрлэг нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан ирэх 4 сард 2 хүүхдийг үнэ төлбөргүй, 2 хүүхдийн төлбөрийг 50 хувь хөнгөлж нийт 300 мянган төгрөгний хөрнгө оруулалтыг хийхээр болжээ. Тодруулбал Хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй байгаа эцэг эхчүүдэд энэ боломжийг олгож байгаа бөгөөд шилдэг азтангуудыг цэргийн баярын өдөр буюу 3 сарын 18-нд 16 цагаас “Хөвсгөлийн өнгө” сайтын “Хөвсгөлийн өнгө” paje хуудсаар live хийж тодруулах юм байна.
 
“Нарлаг” цэцэрлэгийн хамт олон сүүлийн үеийн стандартаар барьсан тохилог орчинд хүүхэд бүрт эрүүл таатай орчин бүрдүүлж хүүхдүүдийг ардын уламжлалт аргаар бор цай, шар сүү, шилмүүсний ваннд оруулахаас эхлээд сүүлний өөхөөр бага насны хүүхдэд иллэг хийх, нар ус байгалийн аргаар чийрэгжүүлэх зэрэгт анхаарч ажилладагаараа онцлог юм. Тус цэцэрлэг нь бага насны ясли, цэцэрлэгийн бага, дунд гэсэн 3 бүлэгт 10 сартайгаас эхлэн 4 хүртэлх насны хүүхдүүдийг хүлээн авч 5 дахь жилдээ ажиллаж байгаа ажээ.
 
Б.Гантуяа
 
 


Нарлаг цэцэрлэг нэрлэсэн жилийн хүрээнд өрх, гэр бүлд 300 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-15 00:01:26
    Ch. Oyuntsetseg: Uil ajillagaa saitai. Orchin tohijilt ni tsetserleg.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-14 22:27:12
    ?.???????????: НАРЛАГ ЦЭЦЭРЛЭГ НЬ МИНИЙ ХУВЬД ҮЙЛ АЖИЛЛАГАА МАШ САЙН СТАНДАРТАНД НИЙЦЭХҮЙЦ ХЭМЖЭЭНД ЯВУУЛЖ БАЙГАА ГЭЖ ДҮГНЭДЭГ. ЭРХЛЭГЧ НЬ МАШ ХАРИУЦЛАГАТАЙ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИН БАЙДАГ.