Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол боллоо
2018-11-27 14:16:15, 666
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, дэлхий даяар Бүгд найрамдах Монгол ард улсаа тунхаглан зарласан түүхт өдрийг тохиолдуулан Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулав.
 
Энэ нь хүүхэд, залуучуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой юм. Тус ёслолд 16 насанд хүрч буй 300 хүүхэд, залуучууд урилгаар оролцож, төр улс, хууль ёсыг эрхэмлэн дээдэлсэн, эрдэм боловсролтой, хүнлэг энэрэнгүй, журамт иргэн байхаа андгайлж, иргэний үнэмлэхээ ёс төртэй гардан авлаа.
 
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолд Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Хүүхдийн элч Л.Ганболд, аймгийн ГБХЗХГ-ын дарга Ч.Дашбаяр, аймгийн Ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар, Монгол Улсын хүний гавьяат эмч Л.Дамдинсүрэн  нар оролцож, хүүхэд, залуучуудад хандан үг хэлж, хүндэтгэл үзүүлсэн юм.Мөн аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтэн Г.Сүх-Очир, Т.Халиунаа, Э.Цэрэнсодном нар "Залуу хүний эрхэмлэх 9 зүйл"-ийн хүрээнд сургалт зохион байгуулж, хүүхдүүдийн санал бодлыг сонслоо.
 
Б.Амирлан
 


Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0