Аав минь та тэнгэрт байгаа ч охиныхоо зүрх сэтгэлд үргэлж хамт шүү
2019-05-25 00:12:01, 5332
 
Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ  сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг  Намхайжанцангийн Хонгорзул гэдэг. Би 10 настай Эрдмийн далай цогцолбор сургуулийн 5а ангид сурдаг. Миний амьдралд мартагдашгүй нэгэн дуу хоолой, байсан  аавынхаа тухай бичихийг зорилоо. Амьдралд агаар, ус хэрэгтэй шиг аав хүн айл гэрт ямар их  үүрэг хариуцлагатай байдаг гэдгийг бяцхан зүрхэндээ тээж явсаар ирлээ. Миний аав мундаг хүн байсан. Хүүхэд  насны хамгийн аз  жаргалтай мөчүүдийн минь нэг бол аавтайгаа цуг эрхлэн  тоглож, хүүхэд өмөөрөөд гэх ээжийн зэмлэл байж дээ.
Миний  хамгийн сайхан аз жаргалтай мөчүүдийн нэг бол гэр бүлтэйгээ элэг бүтэн байх л цаг хугацааг хэлэх байх. Миний хувьд  эрт аавыгаа  алдсан болохоор ч тэрүү бүү мэд аав ээжтэйгээ цуг явж, байгаа хүүхдүүдийг хараад ингээд нэг алхах юмсан гэж бодогдох үеүүд зөндөө  гардаг. Гэхдээ би чинь том эгч болохоор 2 дүүгээ өсгөхөд нь хөөрхөн ээждээ туслахыг хичээж л явна даа. Миний ээж надад ингэж хэлдэг хүн ер нь хүнд бэрх асуудал тулгарахад аливааг даван  туулж  чадах сэтгэлийн тэнхээтэй л байх хэрэгтэй гэж их л хэлдэг дээ.  Үүнийг нь би бас сайн ойлгохгүй л байгаа гэхдээ том болоод сайн ойлгох байхаа.  Аав минь бид дөрөвийг орхиод тэнгэрийн оронд очоод нилээд удаж байна. Ааваа та минь биднийгээ харж байгаа байх тиймээ. Ээж дандаа тэгж хэлдэг. Аав нь тэнгэрээс хараад байж байдаг болохооор та нар сайн хүн болж онц сурах  хэрэгтэй шүү гэдэг. Тийм ч болохоор тэр үү бид 3  сайн хүн болж ээж,аавыгаа баярлуулана гэж бодож бас хичээж суралцдаг. Би тантайгаа уулздаг бол зөндөө их тоглох юмсан бас хөөрхөн ээж, дүү нарыгаа аваад цэцэрлэгт нь хүргэж өгөөд л амралтаар сайхан зугаалганд яваал гол дээр  очиж тоглодог бол сайхан тиймээ ааваа. Нээрээ ааваа  хоёр охин нь  1-р анги, 5-р анги төгсөж байна. Харин таны хүлээгээд байсан дүү маань  ирсэн шүү ааваа. Миний дүү яг тантай минь ижилхэн  хүн бүхэн  аавыгаа ингэж дуурайх гэж гээл байдаг та минь уг нь  байсан бол  хүүгээ хараад  мөн ч их  хайрлах байсан байх даа. Ээж минь ярихдаа  миний хүү чинь аавтайгаа нэг сарын хугацаатай  зөрсөндөө гээл хөөрхий минь гээл байдаг.Тийм ч болохоор миний  ээж хамгаас хөөрхөн, хамгаас хүчтэй. Ааваа ээж бид нарыг өсгөх гэж их л ядарч байх шиг  байна шүү ааваа. Та гэхдээ их хол байдаг байх тийм үү ааваа. Өө нээрээ саяхан бид гуравын эрдмийн баяр болсон ааваа.Тэгсэн чинь 2 дүү ээжээс таныг асуугаад нэхээд байсан шүү. Ээж минь зөндөө уйлсан. Би ч гэрээсээ гараад сэмхэн уйлсан шүү. Хоёр дүүгийн багш нар нь ээж аавтайгаа ирээрэй гэж хүүхдүүд хэлсэн гэсэн тэгээл ээжийг зовоож байхгүй юу даа. “Та дандаа цэцэрлэг сургуульд хүргэж өгдөг биздээ” гээд байсан инээдтэй байгаа биз ааваа. Нээрээ ааваа би таньд дандаа эмч болно гэж ярьдаг байсныг санаж байна уу ? ямар ч байсан охин нь онц сурч байгаад ЭМЧ болно ааваа. За ямар ч байсан хэсэг ч гэсэн аавтайгаа ярьж байгаа юм шиг сайхан байлаа. Энэхүү боломжийг олгосон энэ уралдааныг зохион байгуулсан ах эгч нарт маш их  баярлалаа. Аавыгаа дурсан санах сайхан байлаа. Аав минь та дэргэд минь бидэнтэй хамт байхгүй ч гэсэн охиныхоо сэтгэлд зүрхэнд үргэлж хамт шүү.  Би том болоод таныхаа тухай дүү нартаа ярьж өгч үргэлж танаараа бахархаж байх болно. Би аавдаа хайртай, бид гуравыг өсгөх гэж зовж ядарсан ч шүдээ зуун өөрийгөө дайчлан зүтгэж байгаа ээждээ ч бас зөндөө их хайртай, хөөрхөн хоёр дүүдээ ч хайртай. Би гэр бүлдээ хайртай. 
 
                         Захидал бичсэн Эрдмийн далай цогцолбор сургуулийн 5а ангийн сурагч таны хайртай охин  Н.Хонгорзул чинь
 


Аав минь та тэнгэрт байгаа ч охиныхоо зүрх сэтгэлд үргэлж хамт шүү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 59
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-22 00:31:55
    Зочин: Mundag uhaantai ohin be az jargal saihan buhniig husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-29 13:50:36
    Зочин: mundag uhaantai ohin bn erdem nomtoi eruul chiirwg osoj tom bolooroi
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-28 12:37:42
    Зочин: Yamar mundag hersvv huurhun yum be? Holbogdoj 3uuland hicheeliin tsunkh bas bus jaahan yum yawuulah yumsan
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-27 12:57:32
    ??????????: Ямар хөөрхөн юм бэ.Жаал уйллаа.том болоод хүсэл мөрөөдлөө биелүүлж ээж аавынхаа ачийг хариулаарай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-27 11:25:00
    Sunjidmaa: Ямар ухаалаг юм бэ? Миний дүү зорьсон зорилгодоо заавал хүрээд ээждээ, дүүдээ, эх орондоо хэрэгтэй хүн болоорой. Аав нь та нарыг үргэлж харж түшиж хайрлаж яваа шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-26 13:57:21
    Purevsuren: Muruudulduu zaaval hureerei minii duu aav ni saihan ohinooroo baharhaad harj bgaa bhdaa tengeriin ornoos
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-26 11:02:46
    ?.?????????????: Сайн ээжтэй ухаантай охин байна.Ирээдүй нь аз жаргалаар дүүрэн байг.Сайн сайхан бүхнийг ерѳѳе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-26 10:59:46
    Zochin: Mundag ohin baina .Moroodoldoo zaaval hvreerei.Amjilt.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-26 10:47:18
    ??: Амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Ухаалаг мундаг охин шүү. Зорьсондоо хүрч сайн эмч болоод ээжийнхээ ачийг хариулж, багшийгаа ч гэсэн эмчилж өгөөрэй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-26 10:18:30
    Зочин: Ухаантай мундаг охин байна мундаг хүн болоорой дүү минь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-26 00:12:56
    Зочин: Мундаг ухаантай охин минь амжилт хүсье. 3 хүүхэд нь жаахан байсан хэцүү цаг үеийг сөрж тэмцэж, сэтгэлийн хатаараа давж өдийг хүрсэн сайхан ээж найзаараа бахархахгүй байхын аргагүй.үнэхээр мундаг шүү Заяа минь.та 4 төө аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.тусалж чадахгүй ч сэтгэлдээ тээж явдаг шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 23:03:08
    Зочин: Sain ohin mundag
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 22:53:25
    Зочин: Ямар мундаг охин бэ ээждээ үргэлж тусалж байдаг дүүдээ сайн сайхан бүхнийг хүсье уралдаандаа түрүүлэхийн ерөөл өргөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 21:10:03
    Зочин: Hongoroo mini mundag ohin shu ta bugdedee hamgiin saih saihniig husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 21:02:48
    Zochin: Uneheer mundag daichin emegtei shuu ta 4 az jargal sain saihnii husie.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 20:36:03
    Oyunsaihan : Mundag ohin bna da my dv chin Ta 4 too az jargal ervvl enh jargaliin deediig hvsen erye Amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 20:14:19
    Зочин: Mundg bn sanasan zorison bvhen setgegchlen bvtneee... surlagin amjilt hvsie..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 18:52:23
    Зочин: Jaahan biendee baimgui yamar mundag ohin be. Duudee bolon 2 saihan duud ni mun nzdaa az jargal eruul enhiig husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 18:51:32
    Зочин: Jaahan biendee baimgui yamar mundag ohin be. Duudee bolon saihan duu ni mun nzdaa az jargal eruul enhiig husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 17:48:53
    Enkhzaya. B: Minii dvv uhaalag sn bolj usuj bgaad bayrtai bn. Aav haraad baharhaj bga. Aniagaa zunduu ikh uiluullaa. Ymar ch mundag yum be dee.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 16:53:34
    Зочин: Ухаантай сайн охин мундаг аниа байнаа. Аз жаргал амжилт бутээлийн дээдийг хусэн ероое
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 15:56:52
    Зочин: Mundag ohin bn aa amjilt husi
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 15:48:31
    Gerel: Mundag dvv bn dvvdee surlagiin ajiltai hvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 15:39:31
    Zochin : Мундаг охин юмаа. Мөд уахгүй мөрөөдөлдөө хүрч ээжийгээ баярлуулна даа дүү минь амжилт хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 15:21:36
    Зочин: Uhaantai mundag ohindoo amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 14:44:50
    ??: Ухаантай хөөрхөн хүүхдүүдэд аз жаргал хүсье. Мөрөөдөл нь биелж сайн эмч болоорой. Бүх боломж чиний гарт. Дунд ангидаа тавтай морил.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 14:07:30
    ?????: Хайртай шүү ухаантай охин
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 14:02:55
    Zochin: Amidral vneheer baylag shvv minii dvv mundag hvchtei baij eejdee vrgelj tvshig tulguur ne bgaarai chi chadah bolno amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 13:53:43
    ?????? ??? ??: эзэн хичээвэл заяа хичээнээ гэж.хонгороодоо амжилт хүсье.аав нь тэнгэрээс харж бгаа бхаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 13:47:28
    Ciiilegmaa: Yamap myndag uym be xoopxon dvv mini chi chadna amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 13:37:08
    Зочин: ухаалаг хонгороодоо амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 12:08:52
    ?????: Ухаантай мундаг охинд гэгээн бүхний дээдийг хүсье амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 11:39:22
    Зочин: gaihaltai ohin yumaa. sain saihnig husey. chi chadnaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 11:32:16
    Зочин: Nziiha hoorhon ohind amjilt husie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 11:14:44
    2019.5sar: Mundag ohin amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 11:10:48
    Зочин: Mundag ohin mini amjilt amidralin chini zam ni dardan baig
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 10:28:39
    ?????: Ийм жоохноороо ямар хэрсүү ухаантай охин бэ амьдрал нь дардан сайхан байх болтугай аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 10:15:43
    ?????: Мундаг охин бнаа заавал түрүүлэх бооноо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 10:15:38
    ?????: Мундаг охин бнаа заавал түрүүлэх бооноо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 10:11:33
    Hural: Uhaantai
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 09:55:30
    Naiz: Миний дүү мундаг юмаа.ер нь зовлон үзсэн хүн амьдралд хэзээ ч хөл алдагүй юм.мундаг хүмүүс болноо.аав нь мундаг залуу байсан юм шүү.аав нь та нарыг харж байгаа амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 09:52:04
    ??????? : 5-р ангийн жаахан охин гэхэд ямар хэрсүү ухаалаг юм бэ... Ийм ухаалаг, мундаг охинтой миний эгч алзахгүй ээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 09:35:46
    ?.??????????: Маш сайн бна. Охин минь сайхан бүхнийг хүсье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 09:29:37
    Zochin: Mundag shuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 09:04:07
    Зочин: 3 huuhdiin aav nileen hatuu er hun lde. Zahidaliig unshaad bulimsaa nuusangui. Duu mine chi mundag hun bolooroi
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 08:53:09
    ?????: Манай Хонгороо мундаг охин шүү. Хайр татам ухаантай, бас үзэсгэлэнтэй. Сэтгэлийн үгээ нээж, зангирч гацсан үгээ гаргахад нь боломж олгосон сайтын хамт олонд нь талархлаа. Амжилт хүсье бүгдэд нь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 08:51:11
    Зочин: Uhaantai dvvdee amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 08:49:19
    Зочин: Ewiidee ymr mundah ym bee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 08:46:51
    Зочин: Helh ug oldohgui ni nulims ursaad bga buhnee hairlaj ywarai humuusee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 08:42:08
    Зочин: uhaalag ohin yumaa amjilt uuriin erhgui nulims uraslaa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 08:41:35
    ?. ?: Ажил хөлөлмөртөө шаргуу дайчин гэр бүл ээжид нь бяцхан охинд нь сайн сайхныг хүсьe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 08:36:00
    Зочин: ухаалаг хөөрхөн дүүдээ амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 08:34:09
    Зочин: Уншаад өөрийн эрхгүй уйллаа... яасан мундаг охин бэ? Мөрөөдөлдөө хүрч хөөрхөн ээжийгээ баярлуулаарай, аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 08:19:08
    Зочин: Мундаг охины мөрөөдөл биелэж сайн алдартай эмч болоорой.Гэр бүлд нь аз жаргал хүсэе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 08:06:31
    Зочин: hoorhon yuma mundag
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 07:55:49
    D.Enhee: Als hol bgaa aavdaa,ger buldee hichneen ih hairtai, jijighen biendee yamar ih hair, uhaarlig teej yvdag bytshan uhaantan ohini mun chanart olon olon humuusiin umnuus chin setgeleesee murgumuu.Bie ni jijigch Belcheer ni tom gej ardin saihan ug baidag.Ene bytshan biendee saihan dursamj, odoogiinhoo amidral ahui, ireeduinhee tuluu zorilgo, amidrald ymar ih hair hundetgeltei uhaalag ohind amjilt husie.Setgel uyraasan niitlelee zuvhun huuhdiinhee setgelgeegeer ih sain bichjee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 07:49:38
    Зочин: Egchdee az jargal husie uhaantai mundag ohin ymaa. Uuriin erhgui setgekiin emzeg utasiig hunduh shig bolloo. Eruul ekh bgaarai.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 07:36:44
    Зочин: mundag ohind amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-25 07:26:09
    Зочин: Minii dvv chini ymar mundag yum be.