“Хөвсгөлд зочлох” жилийн хүрээнд аймаг орон нутагтаа гүйлтийн спортыг хөгжүүлэх, сонирхогч иргэдийн оролцоо цар хүрээг нэмэгдүүлэх, өсвөр үеийнхний бие бялдар, болон оюун санааны хүмүүжлийг дэмжих зорилгоор “Хөвсгөл марафон -2023” тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд 10 гаруй аймгийн 400 гаруй тамирчид оролцоо. Оролцогчдын хамгийн ахмад ОУХМ 81 настай Б.Болд 21 км-т уралдсан байна.

Хөвсгөл аймгаас гүйлтийн спортоор хичээллэдэг Улсад өндөр амжилт үзүүлдэг ОУХМ Д.Бадамхатан, ОУХМ Ш.Түмэнбаяр зэрэг 10 гаруй тамирчид байдаг бөгөөд энэ удаагийн тэмцээн удахгүй болох Азийн наадмын том сорилго боллоо гэдгийг хэлж байлаа.



Тэмцээн 2 км, 3 км, 5 км, 10 км, 21,1 км гэсэн ангилалд болж Япон улсаас тамирчин хүрэлцэн ирж оролцсон өргөн цар хүрээтэй тэмцээн боллоо.

Б.Ганаа
| “Хөвсгөл марафон”-д 400 гаруй тамирчид оролцлоо |
Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил ирэх онд эхэлнэ 2025-11-14 15:39:46
Номын сан "Гэр бүлийн уншлагын танхим"-тай боллоо 2025-11-10 13:09:09
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Сэтгэгдэл бичих