Дарамзагд овогтой Гантулга коронавирусний халдвараас сэргийлэхэд иргэдэд дасгал хөдөлгөөн хийхийг уриалж Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Улаанбаатар хот хүртэлх 800 км замыг 16 хоног гүйж туулжээ.Тэрбээр 6 дугаар сарын 13-наас эхлэн Монголын хэт холын марафон гүйлтийн холбоог төлөөлөн Хөвсгөл нутгаас анх удаа явганаар гүйж, өнөөдөр Улаанбаатар хотод очсон байна.Гүйх явцдаа замдаа тааралдсан үзэсгэлэнт байгаль, ан амьтны бичлэг хийн олон нийтэд хүргэжээ.
Д.Гантулга Хөвсгөл нутгийн хүргэн бөгөөд өөрийн майхан, цэвэр ус бүхий 5 кг ачааг үүрэн өдөрт 50 км замыг туулсан байна.
Цаашид тэрбээр хэт холын марафон гүйлтийн спортоор хичээллэн, уралдаан тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа гэдгийг хэлж байлаа.
Д.Гантулга Хөвсгөлөөс Улаанбаатар хот хүртэл 16 хоног гүйжээ |
Сэтгэгдэл бичих