Зэвсэгт хүчний 100 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан спортын тэмцээн өнгөрсөн 7 хоногт болж, энэ сарын 12-нд шилдгүүд тодорлоо. Багийн дүнгээр Онцгой байдлын газар тэргүүн байр, Хилийн цэргийн 0257-р анги дэд байр, Цагдаагийн газар гуравдугаар байрт шалгарчээ.
Тэмцээнийг гар бөмбөг, теннис, шатар, сагсан бөмбөг, хэвтээ шахалтын гэсэн 5 төрлөөр зохион байгуулж, 8 байгууллагын 100 гаруй тамирчин өрсөлдсөн байна.
Тэмцээнийг Цэргийн штаб, Тагнуулын газар хамтран зохион байгуулж байна. Ирэх 7 хоногт марш тактикийн тэмцээн, буудлагын тэмцээн, оройн тооллого болно. Харин коронавирусний халдвараас сэргийлэх аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хүндэтгэлийн тоглолт, баярын хурал, цэргийн байгууллагын нээлттэй хаалганы өдөр зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хойшлуулсан гэдгийг Цэргийн штабын дарга Хурандаа С.Батхуяг хэллээ.
Б.Гантуяа
Монгол Цэргийн өдөрт зориулсан спортын тэмцээнд Онцгой байдлын газар түрүүллээ |