Хөвсгөл цомд 1500 тамирчин оролцож байна
2019-11-10 21:22:42, 866
Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар бүх нийтийн спортын хөгжлийг дэмжих, хамт олны багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой “Хөвсгөл цом-2019” спортын наадам эхэллээ. Наадамд  нийт 150 багийн 1500 тамирчин оролцож байна. Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, үндэсний шагайн харваа, ширээний теннис гэсэн төрлүүдээр тус аймгийн төрийн болон нутгийн удирдлагын байгууллага, аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон сумдын иргэдийн дунд зохион байгуулагдаж байна. Спортын наадмын нээлтэд УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар оролцож тамирчдад спортын амжилт хүсч байлаа.
Б.Ганаа
 
 


Хөвсгөл цомд 1500 тамирчин оролцож байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0