Үндэсний бичгийг уран зурагтай хослуулсан “Хязгааргүй” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2021-05-21 23:38:36, 997
 Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн дүрслэх урлаг, дизайн технологийн багш Лхүндэвийн Ишдоржийн "Хязгааргүй” бие даасан үзэсгэлэн Арт галерейд нээлтээ хийлээ.
“Хязгааргүй” үзэсгэлэнд дүрслэх урлагтай үндэсний бичгээ хослуулсан болон эсгий урлал, бэхэн зураг, хайчилбар зураг, бийрэн бичлэг гэсэн төрлөөр  хийсэн бүтээлүүдийг дэлгэжээ.
Хамгийн гол нь хүүхэд багачууд, олон нийтэд үндэснийхээ бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, хүмүүс үзэсгэлэнг үзээд шинэ санаа авч, аливаа зүйлд бүтээлчээр хандаасай гэдгийг нээлтийн үеэр Л.Ишдорж онцолж байлаа.
Тэрбээр, "Монголын сайхан бичигтэн" 2020 уралдааны дэд байр, "Сүегэр" уран бичлэгийн улсын уралдааны 2019 оны тэргүүн байр,  2020 онд  дэд байрт,  2021 онд тэргүүн байрын шагналт хүртсэн аж.
 
Б.Ганаа
 
 
 
 


Үндэсний бичгийг уран зурагтай хослуулсан “Хязгааргүй” үзэсгэлэн нээлтээ хийлээ