Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “Хайртай” соён гэгээрлийн арга хэмжээ Хөвсгөл аймагт эхэллээ. Тус хамт олныг Хөвсгөлчүүд Алунгоо хатан эхийн эв эеийн билэгдэл болсон 5 сумаа барин угтлаа. Энэ үеэр “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Хөвсгөлчүүд үнэхээр их сэтгэл гаргаж халуун дотноор угтлаа. Энэ сайхан нутагт ирсэн цагаас эхлэн сэтгэл огшиж байна. Бид урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд хайрыг түгээх, соён гэгээрүүлэх зорилготой” гэдгийг хэлж байлаа. Аяны хүрээнд хууль хяналтын байгууллагын албан хаагчдад "Эр хүний ноён нуруу" сэдэвт уулзалт ярилцлага, "Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан" сэдвээр илтгэл, лекц зохион байгууллаа.Маргааш өсвөр насны хөвгүүдтэй уулзалт зохион байгуулж, Хотгойдын баатар Чингүнжавын талбайд “Хайртай” тоглолтоо Хөвсгөлчүүдэд хүргэх ажээ.
Б.Ганаа
“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Хөвсгөл нутагт сэтгэл огшиж байна” гэв |
|
Сэтгэгдэл бичих