Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас нэрлэсэн жилийн хүрээнд хүүхэд багачуудыг номонд дуртай болгох, ном унших хүсэл сонирхлыг нь төрүүлэх, номыг хайрлах, сэтгэлгээнд сургах, номоор дамжуулан амьдралын арга ухааныг олж авахад туслах, унших, чадварыг сайжруулах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ахлах ангийн сурагчдын дунд “Уншсан зохиолоо хэн сайн ярих вэ?” уралдаант хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт 13 баг оролцож тэргүүн байрт Сод- Эрдэм сургуулийн Ирээдүйн илч баг, дэд байрт Эрдмийн далай сургуулийн Оршил баг, гуравт Авьяас сургуулийн Эрдмийн хөтөч баг, Нутгийн аваргууд сургуулийн Оч баг тус тус шалгарсан байна. Мөн шилдэг удирдагч багшаар Сод-Эрдэм сургуулийн номын санч Г. Оюундулам тодорлоо.
Шалгаруулалтыг аймгийн Утга зохиолын нэгдлийн гишүүн, МЗЭ-ийн шагналт, 2018-ны Алтан Өдийн эзэн зохиолч Ц. Ганболд, аймгийн Утга зохиолын нэгдлийн гишүүн, аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Н. Одбаатар, аймгийн Утга зохиолын нэгдлийн гишүүн, Хөвсгөлийн өнгө сайтын менежер Б. Амирлан нар шүүн явуулжээ.
Б.Ганаа
Уншсан зохиолоо хэн сайн ярих вэ ? уралдаанд Сод-Эрдэм сургуулийн "Ирээдүйн илч" баг тэргүүлэв |
|
Сэтгэгдэл бичих