Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан шилдэг байгууллагаар шалгарав
2019-05-06 20:06:23, 1728

Хөвсгөл аймгийн нийтийн номын сангийн хамт олон Монгол Улсын номын сангийн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт баг хамт олноороо идэвх зүтгэл гарган ажиллаж "Шилдэг нийтийн номын сан”-гаар шалгарч Үндэсний номын сангийн нэрэмжит "Ном цом” шагналын эзэд болов.Тус номын сан үйл ажиллагаандаа шинэ дэвшилтэт технологи бүхий Lib4U.net программын шинэ хувилбарыг нэвтрүүлснээр  номын сангийн каталоги цахимд шилжжээ. Энэ нь орчин үеийн үүлэн технологид суурилсан бөгөөд номын сангийн бүх мэдээлэл нь найдвартай, тасралтгүй үйл ажиллагаа бүхий дата төвүүдэд байрлах юм. Өөрөөр хэлбэл хүссэн хүн бүр интернэтэд холбогдсон ухаалаг гар утас болон суурин компьютероо ашиглан хаанаас ч номын сантай холбоотой номын сангийн үйл ажиллагаа, ном зүйн мэдээллийг богино хугацаанд олж авах боломжтой болжээ. Мөн гэр бүлээрээ ном унших иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор номын богц аян өрнүүлж шинээр хэвлэгдэн гарч буй  ном сэтгүүлийг орон нутгийн цахим сайтаар танилцуулан олон нийтэд хүргэх зэрэг олон шинэлэг ажлыг хийж хэрэгжүүлж байгаа ажээ.

Б.Гантуяа 



Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан шилдэг байгууллагаар шалгарав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-04-02 19:32:20
    ?????: Hezee bolson yum be ene sayahan yumu 19 oniih yumu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-05-07 12:05:28
    ????? ????: Номын садан уншигч, номын санч, номын сантай хамтран ажилладаг бүх байгууллагууддаа баяраллаа. Номын арвин их буян бүх хүмүүсийг ивээг.