VR технологийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна
2023-04-28 14:29:18, 271
Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв өнгөрсөн 2 дугаар сард VR технологид суурилсан үйлчилгээг амжилттай туршиж нэвтрүүлсэн.
 
Virtual Reality буюу гэдэг нь программ хангамжийн тусламжтай бүтээгдсэн, хэрэглэгчдэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин юм.
 
Тодруулбал хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг хийсвэр байдлаар бодит мэдрүүлэхийг хэлж байгаа юм. Тус технологийн тусламжтайгаар зугаацах, аялах, хөгжих, суралцах, мөр өөрийн гэсэн дүрд хувирах, хүссэн орон зайдаа шилжих зэрэг боломжтой юм.
 
Залуучуудын хөгжлийн төв долоо хоног бүр тодорхой цаг гарган VR технологийн үйлчилгээг залууст үнэ төлбөргүй үзүүлж байна.Мөн VR технологийг ашиглан төрөл бүрийн сургалт явуулахаас гадна сэтгэл зүй, хууль эрх зүй, ажил мэргэжлийн чиг баримжаа, амьдрах арга ухаан, эрүүл мэндийн гээд зөвлөгөөг залуучуудад хүргэж, тэднийг байгалийн түүх дурсгалт газрууд, сансар огторгуйгаар аялуулж, хичээлүүдээ сонирхолтой хэлбэрээр гүнзгийрүүлэн судлах боломж бүрджээ.
 
Хөвсгөл аймагт 15-34 насны 41698 хүүхэд залуус амьдарч байгаагийн дотор 18-34 насныхан 35620 байгаа ажээ.
Б.Ганаа
 
 


VR технологийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0