Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Хилийн дугаар ангитай хамтран өнөөдрөөс эхлэн ирэх сарын 29-ий өдрийг хүртэл Сэтгэл зүйчдийн явуулын үйлчилгээг Хилийн заставуудад хүргэж эхэллээ. Хилийн заставт олон гэр бүл байдаг боловч алслагдсан учраас төрөөс гарч буй хууль тогтоомж мэдээ, мэдээлэл зарим үед дутмаг байдаг гэнэ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгааллын мэргэжилтэн, сэтгэл зүйчид гэр бүлийн тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулж, гэр бүлүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг сонсож мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Зүтгэл итгэл санаачлагыг дэмжих нэрлэсэн жилийн хүрээнд Цэцэрлэг, Цагаан-Уул, Ханх, Улаан-Уул, Баянзүрх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумын 11 хилийн заставын 300 орчим иргэдэд нэг сарын хугацаанд хүрч үйлчилж төрийн үйлчилгээг хүргэж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр хэлж байлаа.
Б.Гантуяа
| Сэтгэл зүйчдийн багийн явуулын үйлчилгээг Хилийн заставуудад хүргэж байна |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих