Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнгөрсөн шөнө цочир хүйтэрсэн байна. Тухайлбал Хатгалд хамгийн хүйтэн буюу -25 градус хүйтэн хонолоо гэж аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Ханх, Цагааннуур сумаас бусад бүх суманд бага зэргийн цас орж өглөөний 8 цагийн байдлаар нийт нутгаар 0-23 см цастай байна. Цасны хамгийн зузаан Галт, Шинэ-Идэрт 23 см, Улаан-Уул суманд 16 см цастай байна. Ойрын өдрүүдэд нийт нутгаар цас орж хүйтрэх төлөвтэй байгаа ажээ. 
	 
	Б.Баянцагаан 
	 
 
     
     
    
                    
                    
      
        
          |  Хатгалд -25 градус хүйтэн хонолоо  | 
            | 
        
      
 
      
     
    
    
        
        
    
    
  
Сэтгэгдэл бичих