Англи хэлний 15 клуб хичээллэж байна
2018-12-18 15:04:24, 685
Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас гадаад хэлийг мэдээлэл, харилцаа, ажил хэргийн гол хэрэгсэл болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд "Дэлхийн Хөвсгөл" хөтөлбөр хэрэгжүүлж байна.Хөтөлбөрийн хүрээнд лингафоник төхөөрөмж суурилуулсан кабинетийг 4 сургуульд тохижуулж ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлний 15 клуб үйл ажиллагаагаа явуулж байна. Клубын сурагчидтай хамтарч гадаад хэлний ТВ хичээлийг 7 хоног бүр зохион байгуулж онол дадлага хосолсон сургалтыг сурагчдад хүргэж байгаа ажээ. Мөн төрийн албан хаагчдын дунд анх удаа англи хэлний вакумжуулсан сургалт, англи хэлний олимпиад зохион байгуулж, Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр англи хэлний сургалтын төвийг байгуулан, иргэд төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг үе шаттай явуулснаар Хөвсгөлчүүд  гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж нэмэгдэж байна.
Б.Гантуяа 


Англи хэлний 15 клуб хичээллэж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0