Хөвсгөл аймагт "Эко сургууль" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
2021-02-26 15:59:33, 628
БШУЯ, БОАЖЯ, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв төрийн бус байгууллага хамтран дэлхий нийтийн тогтвортой хөгжил, Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжигч, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаанд суурилсан олон улсын "Эко сургууль" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрт Хөвсгөл аймгийн Рашаант, Цэцэрлэг, Тариалан сум, Хатгал тосгоны сургууль, Мөрөн сумын "Авьяас 8", Дэлгэрмөрөн сургуулиуд 2017 оноос хамрагдаж байна. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, ахисан түвшний шалгуур хангасан Б.Баярсайхан захиралтай "Авьяас-8" сургуулийн хамт олонд Алтан гэрэгэ ногоон туг, дунд түвшний шалгуур хангасан Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль, Рашаант сумын ерөнхий боловсролын сургуульд Мөнгөн гэрэгэ, анхан шатны шалгуур хангасан Хатгал тосгоны сургуульд Хүрэл гэрэгэ хүртэж, шагналыг аймгийн БСУГ-ын дарга Ц.Ганзориг  гардуулан өгч баяр хүргэлээ. "Эко сургууль" хөтөлбөрийн хүрээнд сургууль бүр орчиндоо мод бут, сөөг, цэцэг тарьж, хүнсний ногооны хүлэмж байгуулан нарийн ногоо тарих зэрэг олон жишиг ажлыг хийсэн байна. Цаашид хөтөлбөрийг тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 70 хүртэл хувьд хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажээ.
Б.Ганаа 


Хөвсгөл аймагт "Эко сургууль" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна