Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төвд Дэзэрэт олон улсын "Энэрэл" гэр бүлүүдийг бэхжүүлэх байгууллагаас Сэтгэц эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжруулах төслийн хүрээнд хоёр ор, хүчилтөрөгчийн аппарат артерийн даралт хэмжигч, пүлс хэмжигч хоёр, тэргэнцэр хоёр гэх мэт зургаан сая төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж бэлэглэв.
Сэтгэц, сэтгэл зүйн өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн онд тус тасгаар үйлчлүүлсэн дөрвөн иргэн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэж бүртгэгджээ. Тус аймгийн хэмжээнд 2017 онд 1800 иргэн сэтгэгцийн эмгэгтэй гэж бүртгэгдсэнээс 400 иргэн нь донтох, сэтгэц эмгэг зүйн өвчлөлийн улмаас хэвтэн эмчлүүлжээ. Эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийг ая тухтай орчинд шаардлагатай тоног төхөөрөмжөөр үйлчлүүлэх боломжийг олгосон тус байгууллагын хамт олон Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд талархаж буйгаа илэрхийлэн дурсгалын зүйл гардуулж байлаа.
СЭТГЭЦИЙН ТАСАГТ ЗУРГААН САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БЭЛЭГЛЭВ |
|
Сэтгэгдэл бичих