Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас “Амьдрах орчноо сайжруулж-Ахмад настнаа дэмжье” нэрлэсэн жилийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан ахмадуудаас эрүүл мэндийн сургагч багшаар 30 ахмадыг сургагч багшаар бэлтгэжээ.
Бэлтгэгдсэн 30 ахмад сургагч багш нар гэр бүлийн гишүүддээ болон үе тэнгийнхэндээ залуу хойч үеийнхэндээ эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалт сурталчилгааг зохион байгуулж, үлгэрлэн нөлөөлөх зорилготой гэнэ. Мөн ахмадуудад аймгийн хэмжээнд ахмадын чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Эрүүл мэндийн салбараас хийгдэх ажил, Ахмад настны тухай хууль, эрх ашиг, эрүүл мэнд, Эрүүл дадал эрсдэлгүй амьдралаас суралцах чиглэлээр мэдээлэл өгч бусдадаа түгээн дэлгэрүүлэхээр боллоо. Энэ нь ахмад настнаа дэмжих жилийн хүрээнд ахмадуудын туршлага, мэргэжил дээр тулгуурлан ажлын байраар хангах, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх, иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг ач холбогдолтой ажээ.
30 АХМАДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАГЧ БАГШААР БЭЛТГЭЛЭЭ |
Сэтгэгдэл бичих