Хөвсгөл аймагт хачигт хазуулж Зооноз өвчин судлалын төвд хандах иргэдийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал энэ сарын 2-оос хойш буюу 10 хоногийн дотор 19 хүн хачигт хазуулж ирсэн байна.
Эдгээр иргэдийн ихэнх нь бага насны хүүхдүүд байгаа гэнэ. Урин дулааны цагт ялангуяа мал төллөх, ямаа самнах үеэр малчид, бага насны хүүхдүүд хачигт хазуулах тохиолдол нэмэгддэг байна. Хачигт хазуулсан, өндөр халуурсан үедээ эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг Халдвар судлагч эмч Б.Урангэрэл анхаарууллаа. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 166 хүн хачигт хазуулсан гэж шинжилгээ өгснөөс 41 нь хачигт халдвараар өвчилсөн нь батлагдсан ажээ.
ХАЧИГТ ХАЗУУЛАХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДСЭЭР БАЙНА |
Сэтгэгдэл бичих