"ЭРҮҮЛ ЦУС-ЭЕРЭГ ХАНДЛАГА" АЯНЫ ТУГ АЯЛЖ ЭХЭЛЛЭЭ
2018-05-28 13:48:06, 619

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар иргэдэд бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх цогц мэдлэгийг олгож, урьдчилан сэргийлэх аргуудыг дадал хэвшил болгох, сайн дурын үндсэн дээр илрүүлэг үзлэгт хамруулах ажлыг байгууллагын дэмжлэгээр зохион байгуулахаар "Эрүүл цус-Эерэг хандлага" аяныг зарлалаа.
Аяны хүрээнд аймгийн бүх шатны Засаг дарга нарт аяны шилжин явах тугийг 10 хоногийн хугацаанд аялуулж ажиллагсдын санал санаачилгад тулгуурлан нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх бөгөөд тугийг Эрүүл мэндийн газраас аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Х.Ган-Очирт хүлээлгэн өгчээ. Тус  арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн байгууллагыг  өргөн хүрээнд хамруулахад уриалан нөлөөлөл үзүүлж   бүх шатны Засаг дарга түүний ажлын албаныхан эхний ээлжинд сургалт, үзлэг шинжилгээнд хамрагдаж эрүүл иргэнтэй аймаг болох зорилтыг дэвшүүлж байгаа юм.
Хөвсгөл аймгийн хэмжээнд бэлгийн замын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд өвчлөгсдийн нас залуужиж байгаа гэнэ. Энэ нь иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд бүрэн хамруулж бэлгийн замын халдвараас өөрийгөө сэргийлэх, мэдлэг мэдээлэлтэй болгох шаардлагатай байгааг харуулж байна.



"ЭРҮҮЛ ЦУС-ЭЕРЭГ ХАНДЛАГА" АЯНЫ ТУГ АЯЛЖ ЭХЭЛЛЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-01-06 23:41:34
    RP: Taatai medee bna bayar hurgie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-01-06 09:57:02
    Зочин: Аймаг орон нутаг болоод байгуулагынхаа нэр төрийг өндөрт өргөж яваа эмч, эмнэлгийн ажилтнууддаа амжилт хүсье. Шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-01-05 18:02:38
    dolgormaa : Emch nartaa bolon hamtran ajillasan bagiihand amijilt hvsee mundag hvmvvs shvv