Хөвсгөл аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл хамгийн их дараа нь хоолойн өвчлөл их байна гэсэн дүн мэдээ гарсан бол сүүлийн үед нүдний өвчлөл эрс нэмэгдсэн байна. "Нүдний өвчлөл нь гар утасны зохисгүй хэрэглээ, телевиз хэт их үзсэнтэй холбоотойгоор нэмэгдэж байна" гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Лхагвасүрэн мэдээллээ.
Тус өвчлөлөөс сэргийлэх, цаашид авах арга хэмжээний талаар аймгийн Эрүүл мэндийн газраас сургуулийн өмнөх боловсролын байгууллага цэцэрлэгийн эмч нарт сургалт зохион байгуулав. Сургалтаар чих, хамар, хоолойн өвчнөөс сэргийлэх, амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, бага насны хүүхдийн ахуйн ослоос сэргийлэх талаар мэдээлэл зөвлөгөө өгч мэргэжлийн эмч нар сургалт явууллаа. Сургалтад хамрагдсан эмч нар эцэг эхчүүдэд мэдээлэл зөвлөгөө өгч эрүүл иргэнийг төлөвшүүлэхэд хамтран ажиллах ажээ.
БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ДУНД НҮДНИЙ ӨВЧЛӨЛ ЭРС НЭМЭГДЭЖ БАЙНА |
Сэтгэгдэл бичих