Олон нийтийн газар бага насны хүүхдийг авч явахгүй байхыг зөвлөж байна
2019-01-25 00:57:39, 674
Хөвсгөл аймагт амбулаторийн үзлэгт томуу, томуу төст  өвчний эзлэх хувь,10000 хүн амд тохиолдлын тоо буурсан хэдий ч  улсын хэмжээд томуу, томуу төст  өвчин  амьсгалын замын цочмог халдварын өвчлөл нэмэгдэн, оргил үедээ хүрч, бага насны хүүхдүүд ялангуяа 5 хүртэлх насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан илүү өртөх, үгдэрч хүндрэх эрсдэлтэй байна. Иймээс  Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас дараах зөвлөмжүүдийг хүргүүлж байна. 
 
Олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байх. Ялангуяа 0-2 насны хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлан хэвтрийн дэглэм сахиж, хамт олон, найз нөхдөдөө халдвар тараахгүйн тулд эмчийн магадлагаа авч, гэртээ эмчлүүлээрэй.
Халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэх.
Амны хаалт байнга зүүж хэвших.
Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах.
Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх.
Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх.
Халуун бүлээн витаминлаг хоол ундаар үйлчлэх.  Өвчилсөн тохиолдолд 2 дахин нэмэгдүүлж хооллох. Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн  хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах.
Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэх. 
Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх шаардлагатайг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
Б.Туяа 
 
 
 
 


Олон нийтийн газар бага насны хүүхдийг авч явахгүй байхыг зөвлөж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0