Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх, хүүхдийн тасгаас 9 сорьцыг авч Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вирүс судлалын лабораторид илгээхэд гуравт нь буюу 33,3 хувьд томуугийн А хүрээний H1N1 вирус илэрчээ. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 50 ортой нэмэлтээр хүүхдийн 64 орны зохицуулалт хийгдсэн бөгөөд одоогийн байдлаар хүүхдийн тасагт 54 хүүхэд эмчлэгдэж байна. Аймгийн хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлаганд томуу, томуут төст өвчин 13,8 хувь эзлэж өмнөх долоо хоногоос 6,3 хувиар багассан байна. Мөрөн суманд амбулаториор 3543 хүн үйлчлүүлсний 6,1 хувь нь томуу, томуут төст өвчинтэй гэж оношлогдон , өмнөх 7 хоногоос 1,1 хувиар буурсан байна. Мөн 23 сумын амбулаторийн нийт үзлэгт томуу, томуут төст өвчин 11,6 хувийг эзлэж, өмнөх 7 хоногоос 5 хувиар багассан үзүүлэлттэй байгаа ажээ.
Б.Гантуяа
9 сорьцны гуравт нь томуугийн А хүрээний H1N1 вирус илэрчээ |
|
Сэтгэгдэл бичих