Хөвсгөл аймгийн хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлаганд томуу, томуу төст өвчин 20,1 эзэлж, өмнөх долоо хоногийнхоос 12,4 хувиар багассан байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт өнөөдрийн байдлаар 58 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 7-10 тохиолдлоор буурчээ. Хүүхдийн тасагт нэмэлтээр гарч байгаа эмчийн үзлэгт 188 хүүхэд яаралтай тусламж эрэмбэлэн ангилалтаар үзүүлжээ. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 77,5 хувийг 15, 62 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 4 хүртэлх насныхны өвчлөл 7,2 хувиар ,15 хүртэлх насны өвчлөл 4,6 хувиар тус тус буурчээ.Далай-Элбэрэлт, Энх-үйлс өрхийн эрүүл мэндийн төвүүд болон Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Бүрэнтогтох, Галт, Рашаант, Тариалан, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Түнэл, Улаан-уул, Цагаан-уул, Ханх, Цагаан-үүр, Чандмань-Өндөр, Шинэ-Идэр, Хатгал, Эрдэнэбулган зэрэг суманд Амбулаторийн нийт үзлэгт 10 хувиас дээш хувьтай, нийт эрүүл мэндийн байгууллагуудын үзлэгийн 67,8 хувийг томуу, томуу төст өвчин эзлэж байгаа ажээ.
Хөвсгөл аймгийн хэмжээнд ханиад, томуугийн дуудлага буурч байна |
|
Сэтгэгдэл бичих