Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ХБНГУ-ын Барут Марк хотын дарга Петр Илк тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна.
Энэ үеэр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай уулзаж эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санал солилцлоо. Барут Марк хотын дарга Петр Илк хэлэхдээ Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах, алсын зайны сургалтыг зохион байгуулах, эмч , сувилагч, тусгай мэргэжлийн ажилтныг сургах, малчдад хүрч үйлчлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, ХБНГУ-д ажиллаж байгаа Монгол эмч нарын холбоотой хамтран ажиллах боломжтойг онцолж байв.
Барут Марк хот Хөвсгөл аймагтай 11 дэх жилдээ хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн байна. Тухайлбал Мөрөн хотын Нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинуудыг өмнө нь нийлүүлж байсан цаашид нарийн мэргэжлийн эмч нарыг чадавхжуулах, Мөрөн хотын иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад гол үүрэг гүйцэтгэдэг эмч, мэргэжилтэн, ажилтныг сургах тал дээр хамтран ажиллахаар санал солилцлоо.
Барут хот Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллана |
Сэтгэгдэл бичих