Эрүүл мэндийн салбарт 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ
2021-09-02 18:16:30, 692

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарт энэ  онд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалангийн дэмжлэгтэйгээр  нийт 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ. Тухайлбал  Мөрөн сумын Дэлгэрмөрөн өрхийн эрүүл мэндийн төвд  иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмж , бүх сумын Эрүүл мэндийн төвүүдэд гематологийн шинжилгээний аппарат, термостат, ургийн доплер, микроскоп, 13 сум шээсний шинжилгээний аппараттай болжээ. Мөн  12 суманд зөөврийн эхо аппарат, 16 суманд хог хаягдлын автоклав,  2 суманд дефибрилятор,  1 суманд өвчтөний хяналтын монитор,  12 суманд мобайль технологийн иж бүрэн аппарат, тоног төхөөрөмж суурилагджээ.  Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт орчин үеийн өндөр хүчин чадалтай суурийн эхо аппарат, цусны хийн шинжилгээний аппарат, ламинар бокс нийлүүлэгдэхээр болсон бөгөөд удахгүй хүлээлгэн өгөх юм байна.

Дэлгэр мөрөн өрхийн эмнэлгийн лабораторид бусад өрхийн эрүүл мэндийн төвүүдийн шинжилгээг төвлөрүүлж, өдөрт дунджаар гематологи болон шээсний шинжилгээг 40-50 хүнд, биохимийн шинжилгээг 45-50 хүнд хийж байна. Сумдын эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмж ашиглалтад орсноор орон нутгийн иргэд сумандаа орчин үеийн өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмжөөр оношилгоо хийлгэх бүрэн боломж бүрдсэнээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн ачааллыг тэнцвэржүүлж, иргэдэд хүргэх анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжрах чухал ач холбогдолтой ажээ.

Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай  хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, ДЭМБ-ын  “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэхэд бүхий л талаар тусалж дэмжсэн УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгаланд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарын хамт олон талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Б.Ганаа


Эрүүл мэндийн салбарт 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-03 08:43:52
    ????????????: Аудитор Очирын Ганболд,Лааганы Төмөрбаатар 2 Эрүүл мэндийн газраас төсвийн мөнгө ихээр хулгайлсан Ганболдын эхнэр Алтанцэцэг Эрүүл мэндийн газрын ня-бо байхдаа мөнгө идэж байсан,шуналтан шүү,,,Ганболд огцор,,,