Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт 263 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 49 тохиолдол батлагдаж нийт халдварын тоо 1667 боллоо гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Мөрөн суманд 37, Цагаан-Үүрт 6, Алаг-Эрдэнэд 2, Цагаан-Уулд 3, Цагааннуурт 1 тохиолдол тус тус батлагджээ. Тохиолдлуудыг насаар нь авч үзвэл 0-15 насны 4, 16-64 насны 32, 65-аас дээш насны 2 иргэн халдварт өртсөн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 65, сумын Эрүүл мэндийн төвүүдэд 51, гэрээр 20 хүн эмчилгээ сувилгаанд байна. Эмнэлзүйн хэлбэрээр нь авч үзвэл хөнгөн 105, хүндэвтэр 16, хүнд 1 хүн байна. Дээрх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1115, дам хавьтлын 469 иргэнийг тусгаарлалтад авсан ажээ.
Б.Ганаа
Хөвсгөлд 49 тохиолдол батлагдаж нийт халдварын тоо 1667 боллоо |
Сэтгэгдэл бичих