Хөвсгөл аймагт эхний 6 сарын байдлаар осол гэмтлийн улмаас 43 хүн амь насаа алджээ. Тухайлбал зам тээврийн ослын улмаас 7, амиа хорлолт 10, усны ослоор 6, хорт бодист өртөж буюу архины хордлогоор 12 хүн нас барсан байна. Насны ангиллаар авч үзвэл 0-1 насны 1, 1-5 насны 2, 2-19 насны 2, 20-оос дээш насны 38 тохиолдол бүртгэгджээ.
Сүүлийн 3 жилд осол гэмтлийн нас баралт 2018 онд 124, 2019 онд 119 байсан бол 2020 онд 150 болж огцом өссөн байна. Осол гэмтлийн дотор амиа хорлолт улсын хэмжээнд сүүлийн 5 жилд хамгийн их гарч байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Т.Хөвсгөл мэдээллээ.
Хөвсгөлд он гарсаар 43 хүн осол гэмтлийн улмаас нас баржээ |
Сэтгэгдэл бичих