Хүннү эйр компанийн 6 дугаар сарын 30-ы өдрийн Алматы –Улаанбаатар чиглэлийн нислэгийн явцад 1 зорчигчийн бие муудсан тул яаралтай түргэн тусламжийг Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудалд газардаж яаралтай түргэн тусламжийг үзүүлж алтан амийг нь аварчээ. Тодруулбал зорчигч 23 настай Г-ийн биеийн байдал нислэгийн явцад таталт өгч муудсан учраас агаарын хөлгийн дарга тухайн цэгээс хамгийн ойрхон нөөц нисэх буудалд газардаж шийдвэр гаргасан байна. Иймээс Мөрөн нисэх буудалд газардаж Хөвсгөл аймгийн Онцгой комисс, Нэгдсэн эмнэлгийн хамт олонтой холбогдож түргэн тусламжийг яаралтай шуурхай хүргэсэн байна.
Б.Ганаа
Нислэгийн явцад бие нь муудсан иргэнд Хөвсгөлд газардан тусламж үзүүлжээ |
Сэтгэгдэл бичих