Хөвсгөлд 41 тохиолдол нэмэгдэж нийт халдварын тохиолдол 1126 боллоо
2021-06-28 15:27:54, 892

Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын  41 тохиолдол нэмэгдэж  нийт батлагдсан тохиолдол 1126 боллоо гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Тухайлбал сүүлийн 24 цагт Мөрөн суманд  20, Тариаланд  13,Төмөрбулагт 1, Алаг-Эрдэнэ суманд 6, Түнэлд 1 тохиолдол тус тус  нэмэгджээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 230, сумын эрүүл мэндийн төвүүдэд  172, гэрээр 140 иргэн эмчлэгдэж байгаагийн дотор хөнгөн 490, хүндэвтэр 37, хүнд 14, маш хүнд хүн 1 байгаа гэнэ. Иймээс иргэдийг амны хаалтаа тогтмол зүүх,  олон хүн цугласан газар үйлчлүүлж байгаа иргэд бие биедээ шаардлага тавих,  бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар явуулахгүй байхыг зөвлөж байлаа.

Б.Туяа 

 



Хөвсгөлд 41 тохиолдол нэмэгдэж нийт халдварын тохиолдол 1126 боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0