Хөвсгөл аймагт коронавирүст халдварын 1 тохиолдол нэмэгдлээ
2021-04-28 13:49:58, 1046

  Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд  ойрын хавьтлын 19, тандалтын зорилгоор 85 нийт 104  сорьцод PCR шинжилгээ хийхэд  1 тохиолдол батлагдсан байна. Тодруулбал  Мөрөн сумын 5 дугаар  голомтын   ойрын хавьтлын  нэгдүгээр багийн   иргэнээс  коронавирусийн халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 67 боллоо гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.   Коронавирүст халдвар авсан иргэдийн  57 хүн эдгэрч гэрийн ажиглан тусгаарлалтад шилжсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа  10 хүний 7 хөнгөн, 3 хүндэвтэр,  хүнд, маш хүнд хүн байхгүй байна. Голомттой бүс нутгаас ирсэн иргэдийн гэрийн ажиглан тусгаарлалтад 754 хүн байгаагаас 209 иргэн Улаанбаатар хотоос ирсэн иргэд  байна.  Эрсдэл хаана ч байх аюултай  тул иргэн бүр хариуцлагатай байж аюулт өвчнөөс гэр бүлээ хамгаалаарай гэдгийг Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна. 

Б.Туяа 

 

 

 



Хөвсгөл аймагт коронавирүст халдварын 1 тохиолдол нэмэгдлээ