Мөрөн суманд 108 иргэнийг GPS программаар хянаж байна
2021-03-24 17:04:13, 1325

Мөрөн сумын хэмжээнд өнөөдөр гэрийн тусгаарлалтаас 39 иргэн хасагдаж, 52 иргэн нэмэгдэж нийт 190 иргэн байна.  

Голомттой бүс нутгаас ирсэн иргэдэд багийн Засаг дарга, өрхийн эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургуулийн багш нар ажиглалт хяналт хийж байна. Мөн гар утасны тусламжтай GPS апплейкшн суулган гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хяналтыг сайжруулан, эргүүл хяналтыг чангатган ажиллаж байна. Өнөөдөр GPS программыг утсанд нь суулгах боломжтой 108 иргэнд суурилуулж,  давхар хяналтыг хийж байна гэдгийг Мөрөн сумын Шуурхай штабаас мэдээллээ.

Б.Ганаа


Мөрөн суманд 108 иргэнийг GPS программаар хянаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0