Хөвсгөл аймгийн хэмжээнд коронавируст халдварын батлагдсан 16 иргэн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн 7 нь Мөрөн сумын Халдвартын тасагт, 9 нь Цэцэрлэг суманд эмчлүүлж байгаа юм. Мөрөн суманд хэвтэн эмчлүүлж байгаа 7 иргэний 5 нь хөнгөн, 2 нь хүндэвтэр байсан бол өнөөдөр нэг иргэний бие сайжирч хөнгөн гэсэн гэсэн түвшинд шилжсэн. Эмчлүүлэгчдэд цусны дэлгэрэнгүй, биохимийн шинжилгээ хийж, рентген цээжний зураг авч мэргэжлийн эмч нар эмчлэгч эмчтэй телемидицинээр холбогдон хамтарсан үзлэг хийсэн байна. Эмчилгээг мэргэжлийн эмч нарын хяналттайгаар хийж байна гэдгийг Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д. Эрдэнэбаатар мэдээллээ.
Б.Ганаа
Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн бие сайжирч байна |
Сэтгэгдэл бичих